EZ Эдийн засаг

2025 оны Макро эдийн засгийн төсөөлөл

Шинжээчид 2025 оны макро эдийн засгийн төсөөллийг боловсруулж гаргасан байна.

Шинжээчид 2025 оны макро эдийн засгийн төсөөллийг боловсруулж гаргасан байна.

2025 оны I улиралд:

2025 оны IV улиралд:

Инфляц

2024 оны IV улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 9.7% болж нэмэгдсэн ба 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан байна. Инфляцын таамаглалын тархалтыг авч үзвэл 2025 оны I улиралд инфляц 9.0-9.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 30.1%, 10.0-10.9 хувийн хооронд байх магадлал 29.7%-тай байна.

Зураг 1. Инфляцын таамаглал

Эдийн засгийн өсөлт

2024 оны сүүлийн улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 4.9% гарсан ба энэ нь шинжээчдийн таамаглалын дунджаас 0.6 нэгж хувиар бага гарсан байна. Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2025 оны I улиралд 4.9%, 2025 оны эцэст 5.4% гэж таамаглаж байна.

Зураг 2. Бодит ДНБ-ийн өсөлтийн таамаглал

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалын тархалтыг авч үзвэл 2025 оны I улиралд 4.9 хувь байхаар таамагласан байна.