EZ Эдийн засаг

ЭНЭ ЖИЛИЙН АНУ-ЫН ТӨВ БАНКНЫ ТӨСӨӨЛӨЛ ЯАЖ ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

📉 АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС)-ийн 2025 оны эдийн засгийн төсөөллийг...

📉 АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС)-ийн 2025 оны эдийн засгийн төсөөллийг Ерөнхийлөгч Дональд Трамп өргөн хүрээтэй тарифын бодлого нөхцөл байдлыг огцом өөрчилснийг харууллаа.

Өмнөх ХНС-ын энэ жилийн төсөөлөл эдийн засагт зөөлөн буулт (soft landing) хийх зорилготой байсан. Гэвч шинэ төсөөллөөр эдийн засгийн өсөлт сулрах, ажилгүйдэл нэмэгдэх, инфляц өсөх эрсдэл үүссэн гэж Жером Пауелл мэдэгдэв.

ХНС-ийн Дарга Пауэлл: "Тарифын Инфляц" Гол Асуудал Болох Магадлалтай

🔺 Инфляц өндөр хэвээр байна.
🔻 Эдийн засгийн өсөлт буурах төлөвтэй.
🔻 Ажилгүйдэл өсөх магадлалтай.

📉 ХНС-ийн хувьд гол эрсдэл нь эдийн засгийн удаашрал, инфляцын өсөлт зэрэгцэн гарах "stagflation" үүсэх явдал юм. Эдийн засгийн өсөлт удаашраад, инфляц өсөх тохиолдолыг СТАГФЛЯЦ гэж нэрлэдэг.

📉 Урт хугацаанд тарифын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт удааширвал хөрөнгө оруулагчдад дарамт үзүүлнэ.

💬 Трамп Лхагва гарагт хүүг бууруулах шаардлагатай гэж мэдэгдэв:

"Тарифууд эдийн засагт аажмаар шингэж эхэлж байгаа тул ХНС хүүгээ БУУРУУЛАХ ёстой!"

ТӨВ БАНК Түүхээс Юуг Суралцаж Байна?

✅ 2019 онд Трамп Хятадтай худалдааны дайнд орж байх үед ТӨВ БАНК тарифын нөлөөллийг үл ажран дутуу үнэлж, хүүгээ бууруулсан.
✅ 2021 онд цар тахлын дараа инфляц өссөн ч ХНС үүнийг түр зуурын гэж үзсэн. Гэвч төд удалгүй инфляц хяналтаас гарч, түүхэндээ хамгийн хурдан хүү өсгөх бодлого хэрэгжүүлсэн. 2022 оны хөрөнгийн зах зээл унасан гол шалтгаан энэ юм.

💬 "ХНС дахин ижил алдаа гаргахгүй гэж хэтэрхий болгоомжтой хандаж байж магадгүй" гэж Columbia Threadneedle компанийн шинжээч Ed Al-Hussainy хэлжээ.

Дүгнэлт: АНУ-ын ТӨВ БАНКНЫ-ийн Дараагийн Алхам Юу Байх Вэ?

📌 ХНС 2025 онд хоёр удаа хүү бууруулах төлөвлөгөөтэй байгаа ч зах зээлийн хүлээлт өөрчлөгдөж магадгүй.

📌 Инфляц өндөр хэвээр болвол хүүг бууруулах хугацаа бүр хойшлогдож магадгүй.

📌 Ерөнхийлөгч Трамп, Төв Банк хоёрын бодлого энэ чигээрээ зөрчилдөөнтэй байх нь дамжиггүй.

📌 Эдийн засгийн өсөлтийн мэдээллийг чухалчилж авч үзэх хэрэгтэй. “Stagflation”-с сэргийлэх

Нийтлэсэн:

М. Үлэмж

💬Discord💬