EZ Эдийн засаг

ТҮҮХИЙ ЭД ХАЛААСЛАХ УУ?

Доналд Трампын засаглах 4 жилийн хугацаанд инфляц өдөөгдөх өндөр боломж байгааг олон шинжээчид анхааруулаад байгаа. Өндөр инфляцаас зайлсхийх, багцаа төрөлжүүлэх, эрсдэлээс хамгаалах арга нь...

Доналд Трампын засаглах 4 жилийн хугацаанд инфляц өдөөгдөх өндөр боломж байгааг олон шинжээчид анхааруулаад буй. Өндөр инфляцаас зайлсхийх, багцаа төрөлжүүлэх, эрсдэлээс хамгаалах уламжлалт супер арга нь commodity буюу түүхий эд худалдаж авах боломжтой юм. Энэ нийтлэлээр түүхий эдэд хөрөнгө оруулах зөв цаг уу гэдэг талаар ярилцах болно.

Bloomberg Commodity Index гэж ерөнхий түүхий эдийн зах зээлийг базаж нэг бүтээгдэхүүн болгосон benchmark index буюу жишиг индекс байгаа. Bloomberg Commodity Index - (BCOM) энэ он гарснаас хойш 2%-аар унасан үзүүлэлттэй эсрэгээр S&P 500 индекс аль хэдийн 25%-аар үнэлгээгээ ахиулсан байна. Мөн 2023 онд ижил 13% BCOM унахад S&P500 26%-аар өсөж байсан урвуу хөдөлгөөн үзүүлдэг бүтээгдэхүүнүүд юм. Юуг хэлэх гээд байна гэхээр хувьцааны зах зээлийн циклийн дагуу тренд солигдох үед багцаа commodity-гоор нэмэгдүүлэх нь зөв hedge хийх арга байх юм.

Одоогоор хөрөнгө оруулагчдын хувьд шууд хөрөнгө хуваарилалтаа commodity руу хийж эхлээгүй байгаа бөгөөд одоогоор хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хувийн өмчүүдэд хөрөнгө оруулах сонирхол чинээлэг хөрөнгө оруулагчдын дунд өндөр байна. Goldman Sachs-ийн гаргасан судалгаанд агуу чинээлэг гэр бүлүүдийн хөрөнгө оруулалтуудыг задалбал түүхий эдэд 1% харин хувийн өмчид 26%-аар багцаа бүрдүүлсэн асар их зөрүү байгааг анзаарч болно. Нэгдүгээр сул тал нь энэ байж болно.

Хэрвээ АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн тарифын өөрчлөлт оруулах амлалтаа бодит болгосон тохиолдолд инфляцад нөлөөтэй. Бизнесүүдийг дэмжих бодлого, татварын таатай орчин бүрдүүлэхэд компаниудын ашиг орлогод өсөлт авчирч зарлагыг тэр чинээгээр өсгөх боломж бий. Invesco-ийн түүхий эдийн стратегич Kathy Kriskey хэлэхдээ бид инфляцын шинэ он жилүүдэд шилжиж байна, түүхий эдэд хөрөнгө оруулах нь хэрэглээний үнийн индексээс зайлсхийх нэг арга болно” гэж дурдсан.

Kriskey-ийн 2022 онд санал болгож байсан шинжилгээнд олон хөрөнгө оруулагчид багцаа тодорхой хэмжээнд эрсдэлээс хамгаалж чадсан. Тухайн үед хөрөнгө оруулалтынхаа багцдаа ядаж 5%-ийг commodity болго гэсэн зөвлөгөө нь өндөр инфляцын эсрэг зөв арга болсон жишээлбэл S&P 500 19%-аар унаж байхад Bloomberg Commodity индекс эсрэгээрээ 14%-ийн өсөлт үзүүлж байв. Одоогийн ихэнх хөрөнгө оруулагчдын классик гэж хэлж болох багц 60% хувьцаа 40% бондоор бүрдүүлсэн байгаа бөгөөд ирэх жилүүдэд 60% хувьцаа 35%-бонд 5%-commodity гэж хувааж хөрөнгө оруулалтын эрсдэлээ төрөлжүүлж олон сагсанд өндөгнүүдээ хувааж хийхийг зөвлөжээ.

Түүхий эдийг үнэт цаастай харьцуулахад тогтворгүй, түүхэндээ доогуур үзүүлэлттэй гэж шүүмжилдэг. Гэсэн хэдий ч сүүлийн 25 жилийн хугацаанд алтны гүйцэтгэл S&P 500-аас илт давсан байна. Түүхий эдийн гол төлөөлөгчдийн нэг алтны үнэ түүхэн дээд хэмжээгээ энэ жил чамгүй олон удаа шинэчлэн тогтооcон. Харин энэ төлөвийг геополитикийн асуудал намжрах сураг болон Трампын ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж ажлууд алтны үнийг өндөрт барих шаардлагагүй болгож магадгүй юм.

USOIL : АНУ-ын жишиг газрын тосны үнэ энэ онд 4%-иар буурч, баррель нь 70 доллароос энэ жил давсан удаа цөөн байгаа. Түүнчлэн байгалийн хийн үнэ 2024 онд 30%-иар буурч, мянган шоо фут тутамд 3 ам.долларт хүрсэн. Ирэх жилүүдэд ахин хөлөө жийх нөөц бололцоо байж болох юм.

Цахилгаан тээврийн хэрэгсэл болон сэргээгдэх эрчим хүчний салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг "ногоон металл" гэгддэг зэсийн үнэ энэ жил нэг паунд нь 4 ам.доллароос бага зэрэг давсан үзүүлэлттэй байна. Энэ тогтвортой байдлаар нь ялангуяа дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч Хятад улс эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл сонирхолтой нэгэн худалдаж авах шалтаг болох боломж бий.

Үр тарианы зах зээл сонирхолтой үнийн түвшинд ирсэн байна. Эрдэнэ шиш, улаан буудайн үнэ олон жилийн хамгийн доод түвшинд байгаа бөгөөд үйлдвэрлэлийн өртөгтэйгөө ойролцоо түвшинд очсон байгаа нь цаашдын унах бололцоо хязгаарлагдмал байх юм. Эрдэнэ шишийн нэг бушель нь ердөө 4 доллар, улаан буудай нэг бушель нь 5.50 долларын үнээр худалдаалагдаж байгаа нь 2022 оны оргил үеийнхээ тал хувьд ирсэн байгаа. Teucrium компанийн багцын ахлах стратегич Жэйк Ханли сүүлийн таван жилийн дөрвөн жилд дэлхийн улаан буудайн хэрэглээ үйлдвэрлэлээс давсан тул үр тарианы үнэ зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулийн дагуу үнэ өсөх нөхцөл бүрдүүлж байж болзошгүй гэжээ.

Ингээд том багцлаад харвал ихэнх түүхий эдийн үнэ хямд, нөхцөл байдал таатай болсон байх боломжтой. Мөн Presidential Election Cycle theory-г дагаад харвал эхний жилдээ хувьцааны зах зээл өсөлттэй 2 дахь жилдээ засвар хөдөлгөөнтэй байх циклийг ажиллана гэж үзэх юм бол commodity зах зээл 2025 оны сүүл 2026 онуудад өсөлт ирэх магадлалтай гэж хувьдаа харж байна. Дүгнэхэд хувьцааны зах зээлийн цаашдын ирээдүйд итгэл сул байгаа бол хөрөнгө оруулалтын багцдаа хямдарсан байгаа түүхий эдийг сонгож багцаа төрөлжүүлэх нь боломжит сайн хувилбар байж болох юм.

Нийтлэсэн:

М. Үлэмж