EZ Эдийн засаг

BEAR MARKET ЭХЭЛСЭН ҮҮ?

🧮 2026 оны эцэс гэхэд АНУ $9 их наядын өрийг дахин санхүүжүүлэх шаардлагатай... Энэ өрийг хэрхэн санхүүжүүлэх талаар болон яагаад BEAR MARKET эхэлсэн талаар...

2026 оны эцэс гэхэд АНУ $9 их наядын өрийг дахин санхүүжүүлэх шаардлагатай болно. Энэхүү Засгийн газрын бондыг өмнө нь “near-zero” буюу бараг тэгтэй тэнцэх бодлогын хүүтэй үед гаргаж байсан. Тухайн өрийг өнөөгийн өндөр бодлогын хүүгийн түвшнээр дахин санхүүжүүлнэ гэдэг бол маш эрсдэлтэй, үр дүнгүй, зардалтай ажил. Тэгэхээр тэр хүртэлх хугацаанд АНУ инфляцаа дарах + бодлогын хүүгээ хурдан буулгуулах арга хэмжээ авах хэрэгтэй гэж эдийн засагчид санал нэг гэж үзэж байна.

Одоогийн байдлаар 10 жилийн хугацаат U.S Treasury yield 4.15%-аас доогуур хэлбэлзэж байгаа. Саяхан өмнөх жилийн 4-р улиралд 4.60%-аар хэмжигдэж байсан билээ.

U.S Treasury Yield гэж юу вэ?

Америкийн Засгийн газар бонд (өрийн бичиг) гаргаж хөрөнгө оруулагчдаас мөнгө зээлдэг. Харин yield гэдэг нь энэ бонд дээрх хувиар илэрхийлсэн өгөөж, өөрөөр хэлбэл АНУ хэдэн хувийн өгөөж төлөх гэж байгааг харуулдаг. АНУ-ын Эдийн засаг бол хамгийн найдвартай, хүчирхэг гэж явдаг учраас тэр чинээгээрээ засгийн газрын бондыг хамгийн эрсдэлгүй, аюулгүй хөрөнгө оруулалт гэж үздэг.

Өнөөдрийн хувьд U.S Treasury Yield олон жилийн дунджаас хамаагүй өндөр түвшинд байгаа учир тун удахгүй дахин санхүүжүүлэлт хийгдэх энэ өрийг аль болох бага хүүгээр босгох нь нэн чухал байгаа юм. Бодлогын хүүг 1 суурь нэгжээр буулгалаа гэхэд л ирэх 10 жилд хэдэн арван тэрбум долларын хүүгийн зардлыг хэмнэх чадалтай.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ УНАЖ БУЙ ЦААД ШАЛТГААН ИЙМ БАЙХ БОЛОМЖТОЙ 🔻🔻🔻

Yield-ийг буулгах энгийнээр бодлогын хүүг бууруулах хамгийн үр дүнтэй (магадгүй цор ганц) арга бол эдийн засгийн өсөлтийг зориуд удаашруулах.

Шаардлагатай бол хүчээр ч хамаагүй. (Recession-ч байж болно)

Трампын хэрэгжүүлж буй ажлууд бүгд “Эдийн засгийн үндсэрхэг үзэл” мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ бол цаашдаа ийм бодлого баримталж байна:

  1. Эдийн засгийн өсөлтийн хурдыг сааруулах арга хэмжээ авч, Yield-ийн түвшнийг буулгах

  2. Их хэмжээний өрийг 2026 ондоо хямд хүүтэй дахин санхүүжүүлэх

  3. Тэгээд дараа нь эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч мөнгөний цоргыг нээх.

Гэхдээ Тарифууд богино хугацаанд инфляцыг өсгөх хандлагатай ч системтэй, зөв арга хэмжээ авч чадвал дунд хугацаанд инфляцыг гартаа авах боломж бий, ингэснээр төв банкны бодлогын хүү ч буух нөхцөл бүрдэх юм.

ГОЛ АСУУДАЛ:

Сүүлийн 3 сарын хугацаанд S&P 500 & NASDAQ Индекс тус бүр 20%-аас дээш хэмжээний уналтыг үзүүлээд байна ингэснээр Bear market албан ёсоор эхэлсэн гэж тооцогдож байна. Өнөөдрийн байдлаар энэ хэдхэн долоо хоногт тохиосон зах зээлийн shock 2020 оны COVID-19 Crash-тай төстэй дүр зурагтай харагдаж байна. Томоохон хөрөнгө оруулалтын банкнууд болох J.P Morgan энэ жил эдийн засагт хямрал учирч болох таамаглалыг 60%-д хүргэж, Goldman Sachs 45% хувьд төсөөллөө урагшлууллаа. Бидэнд нэг зүйл хэлээд байх шиг…

Created with TradingView

Харин Treasury Yield-ийн тухайд хөрөнгө оруулагчид хэр их хэмжээгээр хөрөнгө оруулж, бондыг авах сонирхолтой байна тэр хэмжээгээрээ Yield-ийн өгөөж буурдаг урвуу хөдөлгөөнтэй. Харин том хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтаа зарж, засгийн газрын бонд мөнгөө хийж байгааг мэдэх гол арга нь 10 жилийн U.S Treasury Note-ийн өгөөжийн түвшнийг ажиглах юм.

Дүгнэхэд:

  1. Хатуу бодлого → Зардал багасна

  2. Тариф, худалдааны хязгаарлалт → Дотоод эдийн засгийн өсөлт буурна

  3. Хямрал → Хөрөнгө оруулагчид “аюулгүй” бондыг сонгож эхэлнэ → Yield буурна.

Санамсаргүй мэт харагдах эдийн засгийн сааралт… Үнэндээ маш тооцоотой төрийн стратеги байж ч мэднэ.

Нийтлэсэн:

Үлэмж