ЗӨНЧ АЛТ
Алт нь зөвхөн арилжаалагдах түүхий эд биш, харин ирээдүйг бас болох зүйлсийг мэддэг учиртай. Алтны ханш Газрын тосны үнэ хэдэд хүрэхийг 20 сарын зөрүүтэйгээр таамаглаж байгаа нэгэн сонирхолтой...
Алт нь зөвхөн арилжаалагдах түүхий эд биш, харин ирээдүйг бас болох зүйлсийг мэддэг учиртай. Алтны ханш түүхий нефтийн үнэ ямар байхыг 20 сарын зөрүүтэйгээр таамаглаж байгаа коррелиацыг энэ бичвэрээрээ тайлбарланаа.
Зах зээлд хоорондоо холбоо хамааралтай хөдөлдөг бүтээгдэхүүнүүд гэж бий. Өмнө бичиж байсан Article-аар 10 жилийн зөрүүтэй холбоо хамаарал бүхий Хувьцааны зах зээл, Газрын тосны үнэтэй харьцуулсан талаар оруулж байсан. Энэ удаад Алтны чартыг 19.8 сараар урагшлуулж тавьсан дүр зураг одоогийн Газрын тосны үнэнд тусч ойролцоо хөдөлж байгааг анзаарч болно.
Энэ хөдөлгөөн бүр заавал төгс ижил хөдлөх албагүй заримдаа цаг тухайн үеийн мэдээллээс хамаарч ханш хүчтэй савладаг. Энэ графикаас харахад Газрын тосны үнэ хэрвээ алтны хөдөлгөөнийг дагахаа үргэлжлүүлвэл 2024 оны дундуур газрын тосны үнэ доод цэгтээ хүрнэ, дараа нь оны эцэс хүртэл өсөх хандлага байгааг харуулжээ.
Хэрэв Нефтийн үнийн өсөлт ирвэл 11-р сард болох АНУ-ын Ерөнхийлөгчдийн сонгуульд нэр дэвших гэж буй улстөрчдийн хувьд сайн мэдээ биш байх болно.
Олон шинжээчдийн хувьд энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн аль тал ялахаас хамаарч зах зээлд хүчтэй нөлөөлж чадахгүй гэж хараад байгаа учир нь Трамп, Байден дахин өрсөлдөж, тус тусдаа ямархуу ерөнхийлөгч байсныг нь бид мэднэ.
Дээрх дүр зурагаас харьцуулалтыг томруулсан байна. Томруулах үед харилцан хамаарал тийм ч нягт биш байгаа.
Энэ графикт Газрын тосны ирэх ёроолыг 2024 оны 6-р сараас 7-р саруудад хүргэх нь хамгийн тохиромжтойг харуулж байна. Цаг хугацааны хувьд наана ч ханш эргэлт хийх, хожуу хийх боломжтой. Суурь шинжилгээнээс харвал газрын тосны үнийг хүчээр газрын тос үйлдвэрлэгч улсууд (OPEC, USA, ++) барьж байгаа. Зуны цагт хүмүүс их хөдөлгөөнд орж газрын тосны эрэлт нэмэгдэх боломжтой. Мөн хамгийн чухал нь Иран Израйлын дайн, Орос Украйны дайн гээд маш том геополитикийн асуудлууд цаашдаа таамаглашгүй ханшид нөлөөлөх боломжтой юм.
Эх сурвалж: McClellan
Хүндэтгэсэн,
Үлэмж
EZ Эдийн Засгийн сошиал хаягуудыг дагаарай: https://linktr.ee/ediinzasag