EZ Эдийн засаг

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН "SUPER BOWL" - NVIDIA-ИЙН ТАЙЛАН ГАРАХ НЬ...

NVIDIA-ийн тайлан: Зах зээлийн superbowl эхлэхэд бэлэн...

Өнөөдөр буюу 11 сарын 19-ний өдөр AFTERMARKET-аар буюу New York-ийн өдрийн арилжааны цонх хаагдсаны араас дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох “NVIDIA”-ийн орлогын тайлан хүлээгдэж байна. Хиймэл оюун ухааны тэсрэлтийн гол хөдөлгүүр болсон энэ компанийг хөрөнгийн зах зээлд оролцогчид яах ч үгүй чих тавин суудаг билээ.

Сонирхолтой нь New York хотод Манхэттэний ойролцоо байрлах хэдэн уушийн газарт баггүй хүмүүс цуглаж, санхүүгийн зах зээлийн Super Bowl гэж нэрлэгддэг үйл явдал, Nvidia-ийн санхүүгийн тайланг гарахыг тэсэн ядан хүлээдэг болжээ. Ерөнхийдөө шар айраг, дарс амталж, CNBC-дээр сувгаа тааруулан догдлон сууж байгаа дүр зураг харагдана.

Хүмүүс энд ирж цугласан зорилго нь хувьцааны үнийг хүчтэй өсөхийг харах, зарим нь сонирхлоороо үзэх гэж, эсвэл хүмүүстэй танилцах гэх мэтээр орлогын тайлангийн үдэшлэгт оролцож байна гэжээ.

Харин энэ удаагийн 2025 оны 3-р улирлын тайлангаар шинжээчдийн хүлээлт иймэрхүү байна:

Орлогыг жилийн өмнөх үзүүлэлтээс 56%-аар өсөж $54.9 тэрбум ам.долларт хүрсэн үзүүлэлттэй гарна гэж тооцоолж байна.

Гол мөнгөний машин гэж хэлж болохоор Data center-үүдийн орлого мөн жилийн өмнөхөөр 59%-аар өссөн гэж таамагласан байна - $49 тэрбум

Нэгж хувьцаанд ногдох ашгийг $1.26 ам.доллар

Харин дараагийн 2026 оны нэг сард дуусах IV-р улирлын жилийн эцсийн тайланг $62.2 тэрбум гарна гэж харж байна. Энэ нь манай улсын ДНБ-ээс 2.6 дахин их үзүүлэлт юм.

Polymarket - дээрээс ажиглавал орлого шинжээчдийн хүлээлтийг давуулах магадлалтай гэж оролцогчдын 93% нь бооцоо тавьсан байна. Мэдээж орлогын тайлангаа шинжээчдийн таамаглалаас давууллаа гээд зах зээл хувьцааны ханш заавал өсөх албагүй, заримдаа унах ч тохиолдол элбэг ажиглагддаг. Учир нь зах зээл хэт өндөр хүлээлттэй (өөдрөг) байгаа тохиолдолд, шинжээчдийн хүлээлтийг бага зэрэг давуулж тайлагнасан ч гэсэн хөрөнгө оруулагчид гонсгор үлдсэнээр хувьцаагаа зарж, компанийн үнэлгээ хэсэг хугацаанд унах тохиолдлууд зарим нэг тохиолдолд гардаг. Тэгэхээр хэт итгэлтэй, бас хэт гутранги байж болохгүй, компанийн тайлан бүрд earnings call-аар тухайн хугацаанд хэр гүйцэтгэлтэй ажилласан, гол хөдөлгөгч салбарууд юу байсан, орлого өссөн & буурсан бол яагаад гэдгийг нээлттэй компанийн удирдах зөвлөл тайлан, хэвлэлийн бага хурлаараа танилцуулдаг. Үүнээс гол учир шалтгааныг тайлах, зангилааг олох, мэдлэгээ нэмэгдүүлэх нь хөрөнгийн зах зээлд оролцогч бүрд чухал билээ.

1-р сард хийсэн Bank of America-ийн судалгаан дээр: Fund Manager-үүдийн 45% нь Хиймэл Оюун Ухааны Компаниудын өндөр үнэлгээг гол эрсдэл гэж үзэж байна. Талаас дээш хувь нь Хиймэл Оюун Ухааны компаниудыг хөөсөрсөн гэдэгт итгэж байгаа гэжээ.

Created with TradingView

“AI-аас гарч байгаа орлого мэдээж их байна. Гэхдээ үүний цаана асар их зардал ч бий” гэж MarketVector индекс менежментийн ахлах Joy Yang хэлжээ. “Богино хугацаанд дөрвөн, таван их наяд долларын үнэлгээтэй компани болохын тулд ямар нэгэн томоохон өөрчлөлт, зохицуулалт хэрэгтэй болдог” гэжээ.

За тэгээд, бүгдээрээ тайлангаа хүлээн авч үзэцгээе. Мөн энэ долоо хоногт АНУ-ын инфляц, ажил эрхлэлийн статистик удаан хугацааны дараагаас гарч ирэх тул шинэ, чухал үзүүлэлт бүрийг яг дэргэдээс анхаарлаа хандуулаарай. Дараагийн дугаарт эдийн засгийн эргэн тойронд ажиглалт хийцгээе.