EZ Эдийн засаг

Ulaanbaatar Blockchain Week

Сайн байцгаана уу?

Сайн байцгаана уу?

Та бүхэнд энэ өдрийн амгаланг хүргэе.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа блокчэйн технологи асар хурдацтай хөгжиж, зөвхөн технологийн салбар төдийгүй санхүү, бизнес, засаглал, боловсрол зэрэг олон салбарт цоо шинэ боломжуудыг нээж байна. Монгол Улс ч энэ инновацын давлагаанаас хоцрохгүй, харин ч идэвхтэй оролцох шаардлагатай болсон цаг.

Гэвч сүүлийн жилүүдэд крипто төслүүдийн буруу жишээнээс шалтгаалж “блокчэйн” гэх нэр томьёо олон нийтийн дунд төөрөгдөлтэй, заримдаа бүр сөрөг ойлголттой холбогдох болсон нь нууц биш. Үнэндээ блокчэйн бол луйвар биш харин зөв хэрэглээндээ бол дэлхийн эдийн засгийн дараагийн шатны түлхүүр технологи.

Иймээс бид энэхүү ойлголтыг залруулж, блокчэйн технологийн бодит хэрэглээ, боломж, тэргүүлэх туршлагуудыг олон нийтэд зөв хүргэх зорилгоор “Ulaanbaatar Blockchain Week” төслийг санаачлан эхлүүлээд байна.

Энэ хүрээнд бид салбар бүрд блокчэйн дээр ажиллаж буй

- бизнесүүд

- технологийн мэргэжилтнүүд

- судлаач, шинжээчид

- хөтөлбөр, сургалт, нээлттэй уулзалтуудыг

олон нийтэд танилцуулж, харилцан суралцаж, хамтарч хөгжих орчныг бүрдүүлж байна.

Та бүхнийг бидний дараах үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож, бүртгэлээ хийлгэхийг чин сэтгэлээс урьж байна.

Бүртгүүлэх

Хөтөлбөр

Монголын технологийн шинэ ирээдүйг хамтдаа бүтээцгээе!

Хүндэтгэсэн,

Ц.Номин-Эрдэнэ