Хөрөнгө оруулалтын үзэл баримтлал хэрхэн өөрчлөгчдөж байна вэ? ( ЗАЛУУ vs ХӨГШИН )
Саяхан Bank of America-ийн хийсэн шинэ судалгаагаар залуу болон хөгшин хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын философи яаж өөрчлөгдсөн талаарх сонирхолтой харьцуулалтыг хүргэе...
Саяхан Bank of America-ийн хийсэн шинэ судалгаагаар залуу болон хөгшин хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын философи яаж өөрчлөгдсөн талаарх сонирхолтой харьцуулалтыг хүргэе..
.
Bank of America-ийн хийсэн судалгаанд доод тал нь 3 сая долларын хөрөнгө оруулалтыг удирддаг 1000 гаруй иргэдийн дунд явуулсан залуу хөрөнгө оруулагчид (21-43 нас хүртэл) болон ахиу насны хөрөнгө оруулагчдыг (44 ба түүнээс дээш насны) энэ судалгаанд хамруулж тэдний хөрөнгө оруулалтын үзэл баримтлалыг шинжилжээ.
Залуу хөрөнгө оруулагчид уламжлалт хувьцаа, бондоос илүүтэй өөр хөрөнгө оруулалтын боломжуудыг илүүд үзэж эхэлжээ. Жишээлбэл залуучуудын бараг дөрөвний гурав (72%) нь зөвхөн хувьцаа, бондоор дамжуулан зах зээлээс дунджаас дээгүүр өгөөжийг хүртэх боломжгүй гэж үзэж байна. Харин эсрэгээрээ хөгшин хөрөнгө оруулагчдын дөнгөж 28% нь үүнтэй ижил үзэл бодолтой байгааг харьцуулахад маш том ялгаатай байгааг анзаараарай.
Яагаад ийм зүйл болсон бэ гэхээр Олон санхүүгийн хямрал, дот-комын хөөснөөс авхуулаад зах зээлийн тогтворгүй байдлын үед зах зээлд шинээр орж ирсэн залуу хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж өөр хөрөнгө оруулалтуудыг илүүд үзэх хандлагатай болсонтой холбоотой гэж Bank of America-ийн хөрөнгө оруулалтын ахлах Michael Pelzar хэлжээ. Хүмүүс Alternative хөрөнгө оруулалтыг эрсдэл өндөр гэж ярьдаг ч олон хямралын үед уламжлалт зах зээл өөрөө том эрсдэлтэй, савлагаатай байсныг сануулж байна.
Залуу хөрөнгө оруулагчид багцынхаа бага хэсгийг буюу (28%) хувьцаа болон бондод хөрөнгө оруулдаг бол ахимаг насны хөрөнгө оруулагчид багцынхаа 55%-ийг уламжлалт хөрөнгө оруулалтаар бүрдүүлж байна. Ахиу насны хөрөнгө оруулагчдыг харахад хөрөнгө оруулалтынхаа 5%-ийг alternative хөрөнгө оруулалтад, 1%-ийг криптовалютад оруулсан байдаг бол Залуу үе 17%-ийг уламжлалт бус хөрөнгө оруулалтад, 14%-ийг криптовалютад хөрөнгөө хуваарилдаг гэдэг маш том зөрүү гарсан байна.
Ирээдүйн хэдэн жилд залуу хөрөнгө оруулагчдын 93% нь санхүүгийн өөр бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө хуваарилалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол хөгшин хөрөнгө оруулагчдын дөнгөж 28% нь энэ дээр үзэл бодол нэгджээ.
Өсөлтийн потенциал:
Үе үеийн ялгаа хөрөнгө оруулалтад бас өөрөөр ажиглагдсаар байна. Цаашдаа үе үеүдээс хөрөнгөтэй, улам чинээлэг болох хамгийн том боломжуудын талаар асуухад залуу хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгөд (31%), крипто болон дижитал хөрөнгөд (28%), сангуудад (26%), өөрийн бизнестээ (24%)-ийг хөрөнгө оруулна гэж эрэмбэлжээ. Үүний эсрэгээр, хуучин хөрөнгө оруулагчид АНУ-ын уламжлалт хувьцаануудад (41%), үл хөдлөх хөрөнгөд (32%)-ийг гэж судалгаанд дурджээ. Энэ нь залуу үеийнхний бизнес эрхлэхэд итгэх итгэл, хөрөнгөө өсгөх өөр үзэл баримтлалтай болсныг онцолж.
Мөн залуучууд илүү үнэт металлд хөрөнгө оруулахыг илүүд үздэг байна. Жишээлбэл алтыг инфляц, санхүүгийн хямралаас хамгаалах хэрэгсэл болгож ашиглах магадлал 45%-тай болсон байгаа бөгөөд энэ нь уламжлалт хувьцааны зах зээлд итгэх итгэл улам буурсаар байгааг илгэсэн үзүүлэлт юм.
Дүгнэж хэлэхэд Bank of America судалгаагаар чинээлэг америкчуудын хөрөнгө оруулалтын сонирхол хувьсаж өөрчлөгдөж илүү шинэ ялгаа гарч ирж байгааг анзаарч болохоор байна. Залуу хөрөнгө оруулагчид уламжлалт хувьцаа, бондоос гадна багцаа өөрөөр төрөлжүүлэхийг илүүд үзэж уламжлалт бус санхүүгийн бүтээгдэхүүнүүд, криптовалютуудад анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ хувьсан өөрчлөгдөж буй хөрөнгө оруулалтын шилжилтийг хангахын тулд хөрөнгө оруулалтын менежментийн стратегийг өөрчлөх шаардлага үүсэж байгаа. Бидний уламжлалт гэж ярьдаг хувьцаа бонд гэх мэт зах зээлийн сурах бичгүүд, үндсэн философи бүгд хувьсаж өөрчлөгдөх цаг аль хэдийнээ иржээ. Цаг өнгөрөх тусам олон төрлийн хөрөнгө оруулалтын боломжууд нэг нэгээр нэмэгдсээр бид хөрөнгө оруулалтын харах өнцгөө тэлэх, шинэ зүйлд дасан зохицох, анхдагч байх чухал шаардлагыг зах зээл тавьж байна. Боломж үргэлж байдаг.
Хүндэтгэсэн
М. Үлэмж
сошиал хаягуудаар зочилж орчин үеийн шинэ мэдээллүүдийг аваарай: Link ➛➛➛ https://linktr.ee/ediinzasag
Мөн чухал бичвэрүүдээ Telegram Channel-дээр оруулаад яваад байгаа шүү.
Link➛➛➛ https://t.me/+bgMX4V_b5XEyNjM9